
Олон улсын боловсролын институтээс хийсэн судалгаагаар энэ оны намар АНУ-ын их дээд сургуульд элсэн орсон гадаад оюутнуудын тоо жилийн өмнөх мөн үеийнхээс 17 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Судалгааг АНУ-ын 820 гаруй коллеж, их дээд сургуулиудад элсэн орсон гадаад оюутны тоон дээр үндэслэн явуулжээ.
Судалгаанд хамрагдсан сургуулиудын 96 хувь нь гадаад оюутны тоо буурсан нь визний асуудалтай холбоотой гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын их дээд сургууль, коллежид элсэн орсон гадаад оюутнуудын тоо буурсан нь хэд хэдэн шалтгаантай ч АНУ-ын нийгэм, улс төрийн нөхцөл байдал, гадаад оюутнууд болон цагаачдад хандаж буй хандлага хамгийн том нөлөө үзүүлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа оюутны виз хүсэгчдийн хяналт шалгалтыг чангатгасан нь сэтгэл зүйн дарамт үүсгэж, үүнээс болж гадаадын иргэд АНУ-аас өөр улс орны их дээд сургуулийг сонгоход хүрч байгаа гэжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ирэх оны намар АНУ-ын их дээд сургуульд элсэх гадаад оюутнуудын тоо дахин буурах төлөвтэй байгааг онцолжээ.
Эх сурвалж: www3.nhk.or.jp






