
Өчигдөр үдээс хойшоос эхлээд шатахуун түгээх станцуудын очер дараалал нэмэгдлээ.
Ихэнх шатахуун түгээгүүрүүд шатахуун дууссан гэж иргэдийг буцааж харагдсан бол зарим нэг нь “арын хаалгаар” хамаатан садан, танилууддаа өгч, шатахуун хомсдоно, эртхэн ав, нөөцөл гэж зар дуулгасан байна.
Сар хүрэхгүйн өмнө шатахуунд очерлож, байсан монголчууд дахиад шатахуун, түлшний хомсдолд орлоо.
Өнөөдөр өчигдөр оройноос очщрлож авч чадаагүй жолооч нар өглөө эрт очерлож байж арай гэж хэдэн литр шатахуун авсан тухайгаа ярьж байна.

Өглөөхөн салбарын яамнаас шатахууны импортын нөөцөө мэдээлэхдээ:
Нийт төмөр замын хэмжээнд 256 цистерн газрын тосны бүтээгдэхүүн зогсож байна.
Үүнээс:
- дизелийн түлш – 104 вагон
- АИ-92 бензин – 122 вагон
- АИ-95 бензин – 7 вагон
- Онгоцны түлш – 2 вагон
- Пропан – 9 вагон
- Бутан -11 вагон
- Газ-1 вагон тус тус байна гэж мэдээлэл түгээлээ. Нэг үгээр хэлбэл газрын тосны бүтээгдэхүүн боломжийн импортын хэмжээнд байна гэсэн санаа л даа.
Гэвч бодит амьдрал дээр иргэд шатахуун түгээх станцын гадна олон цагаар очерлосоор байна.


Эх сурвалжийн мэдээллээр БНХАУ-аас газрхын тосны бүтээгдэхүүн авах яриа, хэлцэл талаар өнгөрсөн гэх. Петро чайна Дачин тамсаг компанийн гэрээг ил болгох, нягтлан хянах зэрэг асуудалтай холбоотойгоор БНХАУ-ын тал Монголын талын газрын тосны бүтээгдэхүүний захиалгыг бүрэн гүйцэлдүүлэхгүй байгаа аж.
Үүнээс үүдэн БНХАУ-аас импортлодог шатахуун, түлшний хангалт буурснаар Монголчууд дахин гачаалд орж эхэллээ.






