
Хуульч О.Батхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-“Монгол улсын 100 мянган иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад төлдөг 2%-ийн татварыг хүчингүй болгох санаачилга гарган УИХ-д хүргүүлсэн. Гэвч санал хүргүүлснээс хойш 60 хонож байхад одоог болтол хэлэлцээгүй эрх баригчид нам дарчихсан байна.
Өнөөдөр Монгол Улсын иргэд 45%-ын татвар төлж байгаа. Татварт төлсөн мөнгөөрөө байр аваад заръя гэхээр төр дундаас нь татвар авчихдаг. Үүнийг хүчингүй болгоё гэхээр УИХ-ын гишүүд нь иргэдээ янз бүрээр доромжлоод байж байгаа нь маш их харамсалтай байна.
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд 11 сардаа багтаж уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг шаардаж байна.
П.Сайнзориг гишүүнд хуулийн төсөл, үзэл баримтлал зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгсөн одоо ганцхан өгүүлбэр өөрчлөөд л болоо.






