
Монгол Улсын Дархан Аварга Н.Батсуурь: Спортын томоохон бүтээн байгуулалт буюу “Басу” спорт цогцолбороос
ирээдүйн тив, дэлхий, олимпын медальтнууд олон төрнө гэдэгт итгэл дүүрэн байна
-Сайн байцгаана уу? Анх энэ сайхан заалыг маань барьж эхлэхээс гар бие оролцсон нутгийн сайхан дүү нар, нутгийн сайхан ах нар, компанийн захирал гээд маш олон хүний хүч одоо дэмээр энэ сайхан бүтээн байгуулалт бий боллоо. Тэгээд энэ заалыг босгож, үүдээ нээхэд гүн туслалцаа үзүүлсэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн энэ нээлтийг хийж байгаадаа баяртай байна аа. Эндээс олон сайхан тамирчид төрөн гарч, Монгол Улсын төрийн далбааг тив, дэлхий, Олон улсын тавцанд өндөрт өргөсөн сайхан бөхчүүд, шилдэг тамирчид төрөн гарах болтугай гэж ерөөж байна аа.
-Энэхүү бүтээн байгуулалтын тухайд тамирчид байрлах зочид буудалтай, спортын заал танхимтай, цогц байдлаар шийдвэрлэж өгсөн нь онцгой байна?
-Нийт 4 жилийн хугацаанд олон хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх орж байж энэхүү спортын энэ том сайхан бүтээн байгуулалт бий болсонд баяртай байна. Миний хувьд энэ бүтээн байгуулалтаа “Гандан” хэмээн нэрлэж байгаа.
Дотроо фитнесстэй, зочид буудлын өрөөтэй, хоолны заалтай гээд тамирчин хүнд хэрэгцээтэй бүх л зүйлийг нэг дор шийдэж өгөхөөр, зорьж бүтээсэн.

-Спортоор хичээллэсэн хүнд олон зүйлийг олгодог. Сайн сайхан талаас нь хувь хүнийг хөгжүүлж өгдөг. Тиймээс та бүхний зорьж сүндэрлүүлсэн энэ бүтээн байгуулалт рорн тамиричин хүүхэд, залууст эрч хүч, үр өгөөжөө өгөх нь дамжиггүй байх?
-Спорт бол өөрөө дандаа тэсвэр хатуужил, хүмүүжил суулгадгаараа давуу талтай. Спортоор хичээллэсэн хүн бол амьдрал дээр, ямар ч үед бүхнийг даван туулах чадварыг суулгадгаараа онцлогтой. Хүүхэд залуучууддаа оруулсан миний өөрийн хөрөнгө оруулалт гэж дотроо бодож, энэхүү бүтээн байгуулалтаа хийсэн.
Одоо спортоор хичээллэж байгаа мөн манай улсын бүх сайхан тамирчдадаа энэхүү спортын ордноор маань зорин ирж үйлчлүүлээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна аа.


Монгол Улсын Дархан Аварга Н.Батсуурь: Алтан цомын тухайд манай “Хамаг Монгол” багийн
бөхчүүд тал бүрийн барилдаантай гэдгээрээ онцлог
-Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан нэлээд даацтай өрсөлдөөнийг бий болгож байгаа. Танай багийн бэлтгэл сургуулилт ямар түвшинд явж байна вэ?
-Үндэсний бөхийн “Алтан цом” барилдаанд оролцож буй манай баг сая энэ спорт комплекст бүгд 3 хоног сэргэлтийн бэлтгэлд гарсан. Энэ удаад 2 ялагдалтай явж байгаа. Тэгэхдээ дахиад цаашаа 5 тойрог барилдах учраас шигшээ 4 рүү гарах боловуу гэсэн бас горьдлого тээгээд, манай баг бэлтгэл сургуулилтаа хийгээд амжилттай явж байна аа.


-Багийн нэрээ хэрхэн бодон, сонгож өгсөн бэ?
-Манай баг бүх аймгаас тэр дотроо бүх ястан, олон ястнуудын цугласан баг гэж дотроо бодоод “Хамаг Монгол” гэж нэр өгсөн.
-Спортод тэр дундаа багийн төрөлд тактик, нэгдмэл өрсөлдөөн чухал. Багийнх нь тактик, дараагийн нүүдлийн тухайд сонирхоё?
-Мэдээж баг болгон өөрийн гэсэн онцлогтой байгаа. Манай баг ер нь жаахан тал бүрийн барилдаантай бөхчүүд байгаа гэдгээрээ бас онцлогтой. Золгож барилддаг хүн байгаа, барьцнаас өрж барилддаг хүмүүс бий. Ер нь тэгээд одоо олон төрлийн барилдаантай залуучууд байгаа гэдгээрээ манай баг илүү сайн барилдах байх аа гэж бас бодож байна.
-“Алтан цом” барилдаанд хамгийн хүчтэй өрсөлдөгч учраа бөхчүүд хаанахын баг байна вэ?
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол одоогоор “Эм Си Эс” байна. “Хубилай” баг байна. “Од” групп гээд л одоо бас “Хатант Интернэйшнл” гээд л ер нь эхний 4 хүчтэй баг бол эд нар байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Дэлгэрэнгүй ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






