
Мексикийн Мехико хотод өнгөрсөн бямба гарагт болсон Gen Z нарын эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 120 гаруй хүн гэмтжээ.

Зумеруудын эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний бэлгэ тэмдэг болоод буй One Piece манганы далайн дээрэмчдийн далбааг барьж, хар тамхины наймаачдын эсрэг дайн зарласныхаа дараа бусдын гарт амиа алдсан Уруапан хотын дарга Альберто Манзо Родригесын зураг бүхий лоозон барьсан жагсагчид авлигыг эсэргүүцэж, жилд олон арван мянган иргэдийн амийг авч оддог хар тамхины наймаатай холбоотой хүчирхийллээс ард иргэдийг хамгаалахыг эрх баригчдаас шаарджээ.


Мексикийн хоёр дахь том хот болох Гуадалахара хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 13 хүн гэмтэж, цагдаа нар 47 хүнийг баривчилсан байна.


Эх сурвалж: theguardian.com






