
Японы супермаркетуудад зарагдаж буй цагаан будааны үнэ 5 кг нь 4316 иен буюу 28 орчим ам.долларт хүрч, рекорд тогтоожээ.
Японы Хөдөө аж ахуйн яамны зүгээс 1000 орчим супермаркетуудад зарагдаж буй цагаан будааны үнэд судалгаа хийснээр энэ 7 хоногт цагааны будааны үнэ өнгөрсөн 7 хоногийнхоос 81 иенээр өссөн болохыг тогтоожээ. Цагаан будааны үнэ 2 долоо хоног дараалан өссөн байна.
Энэ оны 5-р сард Японд 5кг цагаан будаа 4285 иенд хүрч, рекорд тогтоож байсан юм. Хөдөө аж ахуйн яам цагаан будааны үнийн өсөлтийг шинэ ургацын цагаан будааны үнэ тасралтгүй нэмэгдэж, нөөцийн будааны борлуулалт буурсантай холбон тайлбарлажээ.
6000 орчим супермаркет, жижиг дэлгүүрүүд болон худалдааны бусад төвүүдэд хийсэн өөр нэг судалгаагаар 5 кг цагаан будаа дунджаар 4444 иен буюу 29 орчим ам.долларын үнэд хүрсэн гэж гарчээ.
Эх сурвалж: NHK World






