Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэрэг 201 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 нэгж буюу 6.9 хувиар өссөн байна.
Хүйтний улирал эхэлж иргэд автомашинаа халаахын тулд асаалттай орхиж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгслийг хяналтын камертай газар байршуулах, асаалттай үед хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.






