
Японы Ерөнхий сайд Санаи Такаичи өдөрт 2 цаг л унтдаг гэжээ
Японы Ерөнхий сайд Санаи Такаичи шөнөдөө 2-4 цаг л унтдаг хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж, шуугиан тарьжээ. Учир нь япончууд бусад улс орнуудын иргэдтэй харьцуулахад шөнөдөө хамгийн бага унтдаг үндэстэн бөгөөд үүнээс болж тус улсад иргэд ажлын ачаалал, нойргүйдлээс болж нас барах тохиолдлууд нэмэгдсээр байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт тэрээр төсвийн хэлэлцүүлэгт бэлдэх зорилгоор зөвлөхүүдээ шөнийн 3 цагт оффистоо дуудсан нь мөн л шуугиан тарьж, энэ 7 хоногт болсон парламентын хурлын үеэр тэрээр нүднийх нь доор уутанцар үүссэн байгаа тухайд, “Би ойролцоогоор 2 цаг л унтаж байгаа, ихдээ 4 цаг. Ингэж бага унтах нь арьсанд минь муу л байх даа” хэмээн ярьжээ.
Хөдөлмөрийн насны иргэдийн дундах архаг нойргүйдэл, ядаргаа зэрэгтэй тэмцэх, цаашлаад ажилчдын бүтээмжийг сайжруулах, төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд Японы эрх баригчид олон цагаар ажиллуулдаг, ажил тарсны дараа ажлын хамт олонтойгоо уушийн газарт суудаг соёлыг халахаар зорьж байгаа билээ.
Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараа С.Такаичи ажлаа нэн тэргүүнд тавина гэж мэдэгдэж, Либерал Ардчилсан намынхандаа морь шиг ажиллахыг уриалсанд намынх нь нөхөд болон сөрөг хүчнийхний зүгээс түүнийг эрүүл мэндээ бодож, сайн унтаж амрахыг зөвлөхөд хүргэжээ.







энэ гичии трампыг дагаж яаж далдагнаваа