
Хүний Эрхийн Үндэсний комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хүний Эрхийн Үндэсний Комисс: Хүний Эрхийн Үндэсний Комисс нь Хувь хүний нууцлалтай холбоотой гомдол мэдээллийг шалгадаг.
Хүний хувийн мэдээллийг цуглуулахдаа шаардлагатайгаас их түвшинд цуглуулах тохиолдол их гарч байна. Ажилд орох, аливаа байгууллагын гишүүнчлэл, үйлчлүүлэгчидтэй холбоотой мэдээллийг авахдаа тухайн үйлчилгээнд шаардлагатай холбоотой мэдээллийг авах ёстой байдаг.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тэр дундаа өвчлөлтэй холбоотой эмзэг мэдээллийг цуглуулаг. Мөн ажилд орох анкет дээр тухайн ажил, хөдөлмөртэй холбоотой мэдээллийг авахаас гадна гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл зэрэг мэдээллүүдийг авч байгаа нь хүний хувын мэдээллийг хамгаалах хуулийн зөрчил гэж үзнэ.
Хүний эрх чөлөөний 24 дахь илтгэлд “Хүний эрх ба цахим технологи” сэдвийн хүрээнд 11 салбарын асуудлыг хамруулж судалгаа, дүн шинжилгээг гурван жилийн хугацаанд хийж олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.
Шууд дамжуулалт үзэх:






