
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ч.Нарантуяа: “Эрүүл мэндийн салбарын 2024-2025 оны хамтын тарифын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Энэ хэлэлцээр 2026 онд бүтэн хэрэгжих учраас 2025 онд нэмэлт хэлэлцээр байгуулах саналыг энэ оны 4 сард өмнөх Эрүүл мэндийн сайдын үед хүргүүлж байсан. 8 дугаар сард дахин нэмэлт хэлэлцээрээ хүргүүлж үүнтэй холбоотой хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж жагсаал цуглаан хийж суулт хүртэл хийлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нартай уулзлаа. Төсвийн төсөлд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний талаар ямар нэг заалт тусгаагүй байсан. бид бүгдийн тэмцлийн үр дүнд эхний ээлжид үндсэн цалинг 15%-иар нэмэх асуудал яригдаж үүний дараа 30%-иар, 2026 онд эмч ажилчдын цалин хөлсийг 75%-иар нэмэх санал гаргасан.
Маргааш буюу 11 дүгээр сарын 13-ны өглөөний 08:00 цагаас орон даяар ажил хаялт зарлах байсныг нэг хоногоор хойшлуулж байна. Учир нь салбар хоорондын нэмэлт хэлэлцээрийг байгуулна. Хэрэв хэлэлцээр үр дүнд хүрэх юм бол Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд бүртгүүлж албажуулснаар Эрүүл мэндийн ажилчдын зарласан ажил хаялт албан ёсоор зогсох юм” гэлээ.






