
Сагсан бөмбөгийн “Соach Clinic” сургалт Монгол орны өнцөг булан бүрт хүрч, багийн спортын эд эс бүхэнд зорьж очино
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Дасгалжуулагчдын холбоо хамтран “Соach Clinic” сургалтыг үе шаттай зохион байгуулж буй. Энэхүү сургалтаар дамжуулан багийн спортод бүх насны шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлэх, гол суурь бааз болсон боловсон хүчин буюу дасгалжуулагч нарыг илүү чадавхижуулахаар зорьж байгаа ажээ.
Сургалтын практик хичээлийг Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василас Фрагкиас зааж, мөн онолын мэдлэгийг “Хасын Хүлэгүүд” багийн ахлах дасгалжуулагч Грек мэргэжилтэн Thanasis Skourtopoulos олгохын зэрэгцээ зохион байгуулалтын үйл ажиллагаанд Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Тамжид нар хамтран оролцож байна. Онол болон практик хосолсон энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгаас нийт 100 гаруй багш, дасгалжуулагч хамрагдаж байгаа юм.
Монголын сагсан бөмбөгийн Дасгалжуулагчдын холбооны ерөнхийлөгч, МУГД О.Баярцогт хэлэхдээ: “Монголын дасгалжуулагч нарын ур чадвар сайжирч, арга барил дээшлэхийн хэрээр сагсан бөмбөгийн спорт, цаашлаад тамирчдын амжилт, үзүүлэлт өсөж, Улсын багийн спорт нэг шат ахин хөгжиж байна гэсэн үг” хэмээн тодорхойлов.
Бид тус сургалтыг зорьж дараах Фото сурвалжилгыг бэлтгэв.
Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ























