
Премиум Нэксус ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчдийн нийт хувь хэмжээ 75 хувийг давсантай холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны ТУЗ-ийн шийдвэрээр компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн нэгж хувьцааг 350 төгрөг буюу сүүлийн 6 сарын зах зээлийн дундаж үнэлгээнээс даруй 75 хувиар илүү үнэ цэнээр үнэлэн компанид эргүүлэн худалдах эрх нээгдлээ.
Энэхүү шийдвэрийг гаргасантай холбогдуулан компанийн хэлбэр өөрчлөгдөхгүй ба Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг нээлттэй хувьцаат компани хэвээр байх болно.
Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаагаа худалдах эсэх нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр ба хувьцаагаа худалдах хүсэлт өгөөгүй тохиолдолд Премиум Нэксус ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх болно.
Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2025 оны 11-р сарын 07-ны өдөр
Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ: 350 /гурван зуун тавь/ төгрөг
Шаардах эрх хүлээн авах хугацаа: Ажлын 30 хоног 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна. 






