
Энэтхэгийн нийслэл Дели хотын төвд байрлах түүхэн дурсгалт Улаан хэрмийн ойролцоо автомашин дэлбэрч, багадаа 8 хүн амь үрэгджээ.
Дэлбэрэлт өнгөрсөн даваа гарагийн орой 19 цагийн үед болсон ба хууль сахиулагчид дэлбэрсэн автомашины эзнийг саатуулжээ. Дели хотын онцгой байдлын албаны мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас 19 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
Мөн уг хэрэг явдалтай холбогдуулан Энэтхэг даяар галт тэрэгний томоохон буудлуудын хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна. Цагдаагийн газраас мэдээлснээр дэлбэрсэн автомашин нь Улаан хэрмийн харалдаа авто зам дээр зогсож байсан ба дэлбэрэлт болох үед эргэн тойронд нь зогсож байсан 10 гаруй автомашин болон мотоциклууд шатжээ.
Жуулчид ихээр цугладаг 17-р зуунд баригдсан Улаан хэрэм буюу Лал Кила хэрмийн ойролцоо олон тооны барилга байгууламжууд, худалдааны болон хоолны мухлагууд байрладаг аж. Энэтхэгийн мөнгөн тэмдэгт дээр зураг нь мөнхлөгдсөн тус хэрэм дээрээс Энэтхэгийн Ерөнхий сайд жил бүрийн Тусгаар тогтнолыг өдөр үг хэлдэг байна.
Эх сурвалж: The Guardian






