Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 46 дуудлага бүртгэгджээ
Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар дөрвөн иргэний амь насыг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.03-11.09/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 70 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй баайдлыг хангасан ажиллалаа.
Нийт дуудлагын 68 нь обьектын гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.






