
“Physical Asia” шоуны чимэг, волейболын спортын ОУХМ Гантогтохын Хандсүрэн гэж хэн бэ?
Волейболын спортын ОУХМ Гантогтохын Хандсүрэн 16 настайгаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн. 29 настай, 185см өндөртэй, 2025 онд ОУХМ цол хүртсэн тэрбээр 2013 оноос эxлэн тус спортоор олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож эxэлсэн байдаг.

Увс аймгийн Xяргас сумын xарьяат, үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, xөдөлмөрийн баатар, XX зууны манлай Монгол бөx X.Баянмөнxийн ач оxин гэдгээрээ алдартай.
Түүний аав МУГТ, сонирxогчдын сүмo бөxийн дэлxийн аварга, улсын гарьд, МУГТ Б.Гантогтоx мөн чөлөөт бөxийн спортын ОУXМ билээ.




2014 онд Монголоос волейболын тамирчин Японд бэлтгэн сургах сонгон шалгаруулалтад хамрагдан тэнцэж, анх арлын орныг зорьжээ. Японы Эбара ахлах сургуулийг төгссөн. Тэрбээр 2015 оноос хойш үндэсний шигшээ багт харьяалагдаж байгаа бөгөөд өмнө нь Япон, Хятадын Тайпэйгийн лигт тоглож байсан туршлагатай. Өнгөрсөн улиралд Монголын “Хашхан” клубт тоглож байв.
Тэрбээр өмнө нь Үндэсний дээд лигт 2021-2022 оны улиралд “Улаанбаатар Финикс” багийн хамтаар мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан чадварлаг тоглогчдын нэг бөгөөд “Голын хаагч”-ын байрлалд тоглодог билээ.




Г.Хандсүрэн нь Иокохама хот дахь Ниттаидаи спортын шинжлэх ухааны их сургуулийн багт 2-р курст байхаасаа эхлэн тогтмол гараанд гарч тогложээ. Японы волейболын лигийн клубүүдийн сонгон шалгаруулалтын дараа түүнд дивизион I-ийн хоёр, дивизион II-ийн мөн хоёр баг санал тавьсан. Ингээд тэрээр “Breath Hamamatsu” багийг сонгосон байна. Тэрбээр волейболоор хичээллэж эхэлснийхээ дараа Ган Зам 20-р сургуулийн “Хасу Мегастарс” охидын багт тоглож, гараагаа эхлүүлжээ.




Мөн Монголын лигийн “Тэнүүн-Огоо” багийн тоглогч бөгөөд хамгийн сүүлд 2019 онд багийнхаа хамт Дээд лигт оролцож, хүрэл медаль, Үндэсний дээд лигт 2021-2022 оны улиралд “Улаанбаатар Финикс” багийн хамтаар мөнгөн медаль хүртэж байсан. Хандсүрэн нь мөн Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч. Хамгийн сүүлд 2018 онд Зүүн Азийн АШТ-д улсаа төлөөлөн оролцжээ.
Япон, Тайвань, Филиппин улсын мэргэжлийн лигт тоглосон хашир туршлагатай, Монголын волейболын спортын түүхэн дэх анхны экспорт эмэгтэй тоглогч юм.




Өдгөө Монголын волейболын эмэгтэй шигшээ багийн тамирчин Гантогтохын Хандсүрэн Японы II дивизионд данстай “Tokyo Sunbeams” багийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд лигийн тоглолтуудаа амжилттай хийж байна.
Японы V League 1994 оноос хойш зохион байгуулагдаж буй юм. Энэ улиралд эрэгтэйчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 12 баг өрсөлдөж байгаа юм. “Tokyo Sunbeams” багийн хувьд өнгөрсөн улиралд 29 оноогоор наймдугаар байранд бичигдсэн аж.




“Tokyo Sunbeams” багийн шинэ улирлын эхний тоглолт энэ сарын 25-нд болох юм. Сонирхуулахад энэ сарын 28-наас үзэгчдэд хүрээд байгаа Netflix-ийн “Physical Asia” шоу нэвтрүүлэгт Монголын баг оролцож буй. Тус нэвтрүүлэгт улсаа төлөөлөн оролцогчдын нэг нь Г.Хандсүрэн юм.


ОУХМ Г.Хандсүрэн танилцуулга видео БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






