Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 6-ны 22:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 8-ны 08:00 цаг хүртэл нийт 36 цагийн хугацаанд Хан-Уул дүүргийн зарим хороонд халуун болон хүйтэн усны нийлүүлэлтийг бүрэн зогсооно гэж УСУГ-аас мэдээллээ.
Усны хязгаарлалт дараах хороодод хамаарна:
- 5 дугаар хороо
- 6 дугаар хороо
- 7 дугаар хороо
- 8 дугаар хороо
- 23 дугаар хороо
- 24 дугаар хороо
Энэ хугацаанд усны шугам тоног төхөөрөмжид засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх тул хэрэглэгчдийг усаа урьдчилан нөөцлөхийг анхааруулсан байна.
УСУГ-аас мэдэгдэхдээ “ажил гүйцэтгэх явцад усыг хугацаанаас өмнө нийлүүлэх боломж бүрдвэл хэрэглэгчдэд нэн даруй мэдээлэх болно” гэжээ.






