

“Physical Asia” шоу нэвтрүүлэгт оролцож буй Монголын жүдоч, ОУХМ А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн 2000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэндэлжээ. Тэрбээр Бакугийн их дуулга мөнгө, Португалийн Алмада, Хорватын Загреб, Тажикестаны Душанбегийн гран при тэмцээнээс хүрэл, “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл, Ази тивийн АШТ-ний мөнгө, хүрэл, Улаанбаатарын их дуулгаас мөнгөн медаль хүртэж байсан. А.Адъяасүрэн манай улсын эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн Топ зэрэглэлийн бөгөөд ирээдүйтэй шилдэг залуу тамирчин юм. Эмэгтэйчүүдийн хүнд жингийн гол итгэл найдвар, бахархал төрүүлж яваа тамирчин.
Их дуулга, гран пригийн 5 медальтай түүний хувьд “Парис 2024” зуны олимпын XXXIII наадмын татамид зодоглосон билээ.


Амжилтуудыг танилцуулбал:
Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс
- “Баку 2021” Их дуулгаас мөнгө
- “Улаанбаатар 2022” Их дуулгаас мөнгө
Жүдо бөхийн гран при тэмцээнээс
- “Алмада 2022” Гран при хүрэл
- “Загреб 2022” Гран при хүрэл
- “Душанбе 2023” Гран при хүрэл
Өсвөрийн Ази тивийн АШТ
- “Тайпей 2019” мөнгөн медаль
Жүдо бөхийн Ази тивийн АШТ
- “Хонгконг 2024” Азийн АШТ-ээс мөнгө
- “Бангкок 2025” Азийн АШТ-ээс хүрэл
Азийн наадам
- “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл
- “Ханжоу 2022” Азийн наадмаас Багийн төрлийн барилдаанд хүрэл медаль тус тус хүртсэн.
“Парис 2024” зуны олимпын XXXIII наадамд оролцож, 16-р байрт бичигдсэн тамирчин юм.


Анхны багш, дасгалжуулагч
- 2014 оны 09 дүгээр сард Спортын төв сургуулийн Г.Эрдэнэбат багшийн удирдлага дор анхлан жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг.
- А.Адъяасүрэн нь 2019 онд жүдо бөхийн үндэсний шигшээ багт хамрагдаад Д.Цэрэнханд багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлжээ.


А.Адъяасүрэн давхар ачих, этэх, наах, хавирах, тонгорохоос гадна ихэвчлэн хэвтээ барилдаанаас дарах, боох мэхийг түлхүү хийдэг тамирчин.


ОУХМ А.Адъяасүрэнгийн дэлхийн чансаа
+78кг-ийн жинд дэлхийн чансааны 22-т эрэмбэлэгдэж байна. 2025 онд 16 барилдаан хийхдээ 7 ялж, 9 ялагдсан байна.


Түүний барилдааны үзүүлэлт:
2019 оноос хойш карьерынхаа турш насанд хүрэгчдийн ангилалд яг 100 барилдаан хийсэн ажээ. 100 барилдаанаас 44 ялж, 56 ялагдсан үзүүлэлтээр 44 хувийн амжилттай явж байна.
2025 онд дөрвөн тэмцээнд оролцохдоо Азийн аваргаас хүрэл, Улаанбаатарын “Их дуулга”-д 5 дугаар байр, Тбилисийн “Их дуулга”-д 7, Чиндаогийн гранприд 5 дугаар байрт оржээ.
Жүдо бөхийн хүнд жингийн тэргүүлэх шилдэг тамирчин, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ А.Адъяасүрэн видео БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






