Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Холливүүдийн жүжигчин Анжелина Жоли Украины Херсон хотод зочилжээ.
2012-2022 онд НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элчээр ажиллаж байсан тэрээр ОХУ Украин руу довтолсний дараахан 2022 онд Львов хотод айлчилж байсан юм. Telegram нийгмийн сүлжээнд Херсон хотын зэвсэгт хүчний штабын тэргүүн Анжелина Жолид дурсгалын алтан зоос бэлэглэж буй бичлэг, мөн жүжигчин бүсгүйн хүүхдүүдтэй тоглож буй зураг нийтлэгджээ.
“Ukraine context | russia no context” telegram сувгийн мэдээлснээр А.Жоли Херсон хотын эмнэлгүүдийн төрөхийн болон хүүхдийн тасгуудаар зочилсон аж.






