
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын эхнэр, тэргүүн хатагтай асан Ким Гон Хи (Kim Keon-hee) нь үнэтэй Dior брэндийн гар цүнх бэлгэнд авсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр 2022 онд нэгэн пастороос цүнх хүлээн авч буй бичлэг ил болсон нь улс төрийн дуулиан тарьсан юм. Энэ хэрэг төрийн албан хаагч болон тэдний гэр бүлийнхэнд үнэтэй бэлэг өгөхийг хориглодог хуулийн зөрчил байж болзошгүй гэж үзэж, прокурорууд шалгалт хийсэн юм.
Гэвч мөрдөн байцаалтын үр дүнд “бэлэг нь албан үүрэгтэй холбоогүй” хэмээн дүгнэж, түүнийг яллахгүй байхаар шийдвэрлэжээ.
Ким Гон Хи өмнө нь “бэлэг хүлээн аваагүй” гэж мэдэгдэж байсан ч сүүлд өмгөөлөгчийнх нь мэдэгдэлд “бэлгийг авсан нь үнэн, гэхдээ ямар нэг ашиг сонирхлын хариу байгаагүй” гэж дурдсан байна.






