
Тал нутгийн урлагтай өдрүүдээр сэтгэл, оршихуйгаа сэргээе
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн төлөөлөлөгчид, судлаачид, үзэгчдийг нэгэн дор цуглуулан “Baruun-Urt Contemporary Art Weekend“ буюу “Баруун-Урт-Арт орчин үеийн урлагийн өдрүүд”-ийг 11 сарын 7,8-ны өдрүүдэд орчин үеийн урлагийн шинэ дуу хоолойгоор цуурайтах гэж байна.
Улаанбаатараас тал нутгийн зүг: Баруун-Урт-Арт өдрүүд төсөл нь орон нутгийн уран бүтээлчдийн чадавхийг нэмэгдүүлж, экологийн боловсролыг урлагаар дамжуулан түгээх, соёл ба байгаль хамгааллын уялдаа холбоог олон нийтэд ойлгуулах, зорилготой бөгөөд дэлхий дахины анхаарлыг татаад буй орчин үеийн бүжгийн шинэ бүтээлийг өлгийдөн авч буй нэн олзуурхууштай.
Монголын тал нутгийн экосистемийг хадгалагч, нөхөн сэргээгч зээрийн тоо толгойн хомсдол, цаашлаад цөлжилтөд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь байгаль орчны зохисгүй төлөвлөлтөөр бий болсон төмөр зам, уурхайн хашаа, төмөр тор зэрэг саад бэрхшээл юм. Үүний улмаас жил бүр дунджаар 5000 гаруй зээр амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Мултидисиплинари уран бүтээлч
Жалхаажавын Мөнхцэцэг зээрийн тухай сэдвийг хориод жил уран бүтээлдээ тусган бүтээсэн бөгөөд энэхүү бодит асуудлаас сэдэвлэн “Зээр юу зүүдэлсэн бэ” орчин үеийн бүжгийн нээлтийг 11
сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн “Жаахан Шарга” театрт тоглоно. Зүүн бүсийн төдийгүй Монгол орны томоохон дуучин, хөгжимчин, театрын найруулагч нар энэ газраас суралцаж,
өөрсдийн мэргэжлийн гараагаа эхлэсэн том театр билээ. Уг бүжгийн төслийг Жаахан Шарга театр, СААМ ТББ хамтран зохион байгуулж Дэлхийн Байгаль Хамгаалах Сан-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар (WWF), Дарьганга зочид буудал, Дуулим Тал төсөл, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Aqua therm ХХК-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
“Зээр юу зүүдэлсэн бэ” бүжгийг Моушн Монголиа наадмын шагналт, Андонг маск фестивалийн мөнгөн шагналт, бүжиг дэглээч Н.Номин-Эрдэнэ дэглэж, хөгжмийг Гэм зэм жүжиг, 1984, Тоорил Хан жүжиг зэрэг жүжгүүдийн хөгжмийн зохиолч Д.Нямхүү, Х.Цэцэн нар хөгжмийг туурвижээ.
“Зээр юу зүүдэлсэн бэ” бүжиг ашгийн бус учир орон нутгийн иргэдэд нээлттэй тоглогдоно. 2 дахь өдөр уулзалт хэлэлцүүлэг, кино, загварын шоу:
“Орчин үеийн урлагийн чиг хандлага” сэдэвт илтгэлийн уулзалт болно. Монголын урлаг судлал, уран бүтээлийн салбарын төлөөлөгчид болох урлаг судлалын ухааны доктор М.Батзориг, зохиолч, орчуулагч У.Бямбаям, уран бүтээлч, СААМ үүсгэн байгуулагч Э.Жанцанхорол, урлаг судлаач Н.Оргилболд, др.профессор, ДУА-ын захирал Д.Уранчимэг, кино найруулагч, Гуру медиа-н үүсгэн байгуулагч С.Бямба нар оролцож, сэтгүүлч, орчуулагч П.Номинбилэг хөтлөн урлагийн хөгжлийн тухай хэлэлцүүлгийг хийх гэж байна. Баруун-Урт-Арт өдрүүдийн хүрээнд шинэ бүтээлийн нээлт болохын зэрэгцээ кино найруулагч
С.Бямбын “Хүсэл Шунал” уран сайхны киног энэ сарын 8-нд “Жаахан шарга” театрын тайзнаа үзэгчдэд хүргэнэ. Тус киноны зураг авалт Дорнод болон Сүхбаатар аймгуудад хийгдсэн бөгөөд кинонд оролцож, дэмжин ажилласан орон нутгийн иргэдийг дахин урин, уран бүтээлчидтэй уулзалт, дурсамж хуваалцах юм.
Орой нь “Baruun-Urt Contemporary Art” үзэсгэлэн нээлтээ хийж, орон нутгийн болон нийслэлийн 30 гаруй уран бүтээлчдийн бүтээлүүдийн хамтарсан үзэсгэлэн нээж Баруун-Урт хотод
болж байгаагүй хамгийн олон уран бүтээлчдийн нэгдсэн бүтээл дэлгэгдэж хотын, аймгийн үзэгчдэд хүргэнэ. Үзэсгэлэнг орчин үеийн уран бүтээлч, куратор М.Эрдэнэбаяр дэглэж, орчин үеийн томоохон төлөөлөл болсон уран бүтээлчид болох Т.Энхболд, Ц.Ариунтөгс, Д.Үүрийнтуяа, Б.Номин, Б.Баатарзориг, Б.Нандин-Эрдэнэ, М.Батзориг, Э.Лхагвадорж, Э.Жанцанхорол зэрэг уран
бүтээлчид оролцоно.
Товчоор:
Үйл ажиллагаа:
• Орчин үеийн бүжиг
• Дүрслэх урлагийн 30 гаруй уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн
• Хүсэл Шунал кино үзвэр
• Орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг
• Загварын шоу
Арга хэмжээний онцлог:
“Baruun-Urt Contemporary Art Weekend” нь зөвхөн үзэсгэлэн, тоглолт бус — экологийн асуудлыг
хөндсөн, шинэ өнцөг харуулах, орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хэлэлцүүлэг, загварын
шинэ салхийг нэгтгэсэн бүтээлч орон зайны нэгдэл юм.
Энэхүү арга хэмжээ нь Монголын орчин үеийн урлагийг төвлөрлөөс гарган, бүс нутгийн уран
бүтээлчдийн дуу хоолойг нэгтгэх шинэлэг алхам болж байна.






