Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2025” үзэсгэлэн худалдаа 10.31-11.03-ны хооронд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус үзэсгэлэн зохион байгуулагдсан юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд:
- Савхи, нэхий дээл, үслэг хувцас
- Ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн
- Савхин гутал, цүнх, бэлэг дурсгал
- Оёмол бүтээгдэхүүний салбарын 100 гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчид оролцож, монгол малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн өөрийн шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

Тус үзэсгэлэнгийн Гранпри шагнал буюу шилдгийн шилдэг монгол бүтээлээр 30 жилийн түүхтэй гурван үе дамжин бээлий урлаж буй “Mon gloves” брэндийн “Цасны бээлий” шалгарсан юм.


Энэхүү бээлий нь 100 хувь дотоодын арьсаар хийгдсэн, гар хөлөргөхгүй, -33 хэмд дулаанаа хадгалах зориулалттай, давхар оёдолтой тул ханзрахгүй гэдгээрээ онцлогтой.


Манай сурвалжлах баг өмнө нь тус брэндийн үүх түүхийн талаар та бүхэндээ танилцуулж байсан билээ.






