
Афганистаны Мазари Шариф хотод өнгөрсөн даваа гарагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, багадаа 20 хүн амь үрэгджээ.
АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт 523 мянган хүн амтай Мазари Шариф хотын ойролцоо 28 км гүнд бүртгэгджээ. Эртний сүм хийд, түүхэн дурсгалт газруудаараа алдартай Мазари Шариф хотод газар хөдлөлтийн улмаас 643 хүн гэмтсэний 25 нь ноцтой гэмтэл авсан ба гамшгийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар Афганистаны Үндэсний Гамшгийн менежмент хариуцсан албанаас мэдээлжээ.
Түүнчлэн газар хөдлөлтийн үеэр 15-р зуунд сэргээн босгосон Исламын шашныг үндэслэгч Мухаммедын үеэл болон хүргэнийг оршуулсан газар гэгддэг Афганистаны хамгийн ариун дагшин газруудын нэг Хөх сүм хэсэгчлэн нуржээ. Афганистан газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг ба өнгөрсөн 8-р сарын сүүлээр тус улсад болсон газар хөдлөлтийн улмаас 2200 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган иргэд орох оронгүй болсон билээ.






