
Сурагчдын өвлийн амралт энэ жил 45 хоног үргэлжлэхээр болж байна. Энэ хугацаанд хүүхдүүдийг зөв, үр дүнтэйгээр амраах, сурч хөгжих орчинд байлгах нь олон эцэг эхийн анхаарлын төвд оржээ.
Тиймээс боловсролын байгууллагууд амралтын үеэр хүүхдийн нас, сонирхолд нийцсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрийг санал болгож эхэлж байна.
Тэдгээрийн нэг нь IQ Академи-ийн “Англи хэлний өвлийн зуслан” юм.
Англи хэл сурах ба хөгжил хосолсон хөтөлбөр
IQ Академийн өвлийн зуслангийн гол онцлог нь хүүхдүүдийг англи хэлний орчинд байлгаж, өдөр бүр ярих, сонсох, үгийн баялаг нэмэгдүүлэх дадалд сургах явдал. Хөтөлбөрийг Филиппиний туршлагатай ESL (English as a Second Language) багш нар болон Монгол багш нар хамтран удирдан явуулна.
Сурагчдын нас, түвшинд тохирсон сургалтын төлөвлөгөө боловсруулж, бүлэг бүрд хамгийн ихдээ 25 хүүхэд хүлээн авна. Ингэснээр багш бүр сурагч бүрд хүрч ажиллах боломж бүрдэх юм.
Хөгжил, амралт хосолсон орчин
Зөвхөн хичээл бус, амралт, хөдөлгөөн хосолсон олон төрлийн үйл ажиллагаа багтжээ. Үүнд цана, чарга, галын наадам, цасны баяр, pajama party зэрэг хөгжлийн хөтөлбөрүүд орно.
Мөн хүүхдүүдэд өдөр бүр таван хоол, аарц, чацарганатай амин дэмтэй хүнс өгч, тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэвшлийг дэмжихийг зорьж буй.
Суралцах хугацаа, урамшуулал
Зусланд оролцсон хүүхдүүд амарсан хоногийн тоогоор IQ Академийн танхимын хичээлд (англи хэл, монгол хэл, математик) үнэгүй суралцах эрхтэй болох юм.
Тав хоногийн хөтөлбөрийн төлбөр 1,500,000 төгрөг бөгөөд дараах хугацаанд ээлж бүрийн бүртгэл явагдаж байна.
1-р ээлж 12.14 – 12.19
2-р ээлж 12.19 – 12.24
3-р ээлж 01.05 – 01.10
4-р ээлж 01/10 – 01/15
5-р ээлж 01/15 – 01/20
6-р ээлж 01/20 – 01/25
Дэлгэрэнгүй мэдээллийг 99081836 дугаараас авах боломжтой.






