
Сүүлийн үед интернэт орчинд монгол тамирчдын оролцсон Physical Asia шоу нэвтрүүлэг шуугиан тариад буй. Уг нэвтрүүлгийг хулгайн сайтуудаас биш албан ёсны эх сурвалжаас үзэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм.
Тэгвэл хэрхэн Netflix-ээр тус шоуг үзэх вэ?
Netflix аппликейшн татах
Та эхлээд Netflix-ийг дараах байдлаар татаж авна.
Утас, таблет хэрэглэж байгаа бол App Store (iOS) эсвэл Google Play (Android)-ээс “Netflix” гэж хайж татна.
Зөөврийн болон суурин компьютер ашиглаж байгаа бол www.netflix.com-д шууд хандана.
Netflix-д бүртгэл үүсгэх
Хэрэв өмнө бүртгэлгүй бол өөрийн цахим шуудан болон төлбөрийн мэдээллээ ашиглан бүртгэл үүсгэнэ.
Netflix нь төлбөртэй үйлчилгээ тул сар бүрийн төлбөрийг карт эсвэл гүйлгээний системээр хураадаг.
Та төлбөр төлөх хэсэгт виза картныхаа мэдээллийг оруулахад таны данснаас автоматаар төлбөр төлөгдөнө.
Шинээр нээгдсэн хэрэглэгчдэд зарим тохиолдолд туршилтын үнэгүй хугацаа олгодог.
Нэвтрэх
Бүртгэл үүсгэсэн бол нэвтрэх (Sign in) товчийг дарж, өөрийн имэйл хаяг болон нууц үгээ оруулан нэвтэрнэ. Нэг бүртгэлээр таван хүн нэвтрэх боломжтой бөгөөд нууц кодоо хуваалцаж өөрсдийн хуудсаа бүтээх боломжтой.
Хайлтаар шоуг олох
Netflix-ийн хайлтын хэсэгт “Physical: 100 Asia” гэж бичээд хайна.
Эсвэл нэвтрээд ороход дэлгэцэн дээр харагдаж байх боломжтой.
Зарим оронд шоу бүс нутгийн эрхийн улмаас харагдахгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд Netflix-ийн тохиргоонд бүс нутаг солих, эсвэл хууль ёсны VPN ашиглах боломжийг судлаарай.
Хэл, хадмал орчуулгаа тохируулах
Шоу эхэлмэгц дэлгэцийн доод буланд байрлах “Audio & Subtitles” хэсгээс:
- Дууны хэл (англи, солонгос гэх мэт)
- Хадмал орчуулгын хэл (англи, япон, гэх мэт)-ийг сонгож тохируулна.
Татаж үзэх боломж
Netflix нь утас болон таблет дээр “Download” гэсэн сонголттой байдаг.
Интернэт холболтгүй үед үзэхийн тулд хүссэн ангийг татаж хадгалах боломжтой.
Та хулгайн сайтаас биш албан ёсны эрхтэй сувгаас үзнэ үү.







