
Үндэсний Статистикийн хорооноос Хүн ам, орон сууцны завсрын тооллогын талаар мэдээлэл өглөө.
“Энэ удаагийн Хүн ам, орон сууцны завсрын тооллого нь хүн ам, өрхийн бүртгэлийг сайжруулах хүн амын тоог бодитоор гаргахад чиглэж байна. Үүнээс гадна Нэгдсэн Үндэсний Байгууллагын зүгээс гишүүн орнууддаа 10 жил тутам 0 болон 5-аар төгссөн онуудад хийхийг уриалсан байдаг. Үүний дагуу Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн тооллогын онцлог нь айлын хаалга тогшиж холбогдох үзүүлэлт, мэдээллийг цуглуулдаг арга хэмжээ байгаа.
Энэ үйл ажиллагаатай холбоотой засгийн газрын 260-р тогтоол гарсан байдаг. Уг тогтоолоор төрийн байгууллагууд өөрт байгаа мэдээллээ Үндэсний Статистикийн газарт хоёр удаагийн давтамжтай ирүүлж хамтарч ажиллахаар тусгаж өгсөн байгаа” гэлээ. 








