Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Манай Өрөг.мн сайт өмнө нь “ThunderZ-ийн клипэнд тоглосон ‘Чарлаа’ нэртэй од хэрээ” нэртэй ярилцлага бэлтгэж байсан билээ. Тэгвэл эзэн нь уг гэрийн тэжээвэр хэрээгээ Хүй 7 худаг, 61 гарам хавьд алга болгожээ. Иймээс тус хэсгээр оршин суудаг иргэдийг олж, туслахыг анхаарууллаа.

Чарлаа хөлдөө суран унжуургатай яваа юм. Багаасаа хүний гар дээрээс хооллож байсан учраас бие даах чадвар муу гэдгийг онцлох нь зөв. Хэрэв хэрээ гараас тань хоол нэхвэл туслахыг мөн анхаарууллаа.
Сануулахад, шивээсчин Э.Сүхбаатар “Чарлаа” нэрт хэрээгээ үүрнээсээ унаад, бэртчихсэн байхад нь анх олж тэжээсэн юм. Одоо тэр Монголын хамгийн од хэрээ болсон. ThunderZ-ийн клипэд тоглож, өөрийнхөө хоолны мөнгийг олж байсан билээ.








