Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Францын нийслэл Парис хотод ирэх арваннэгдүгээр сарын 3-наас 7-ныг дуустал жүдогийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.
Энэ тэмцээнд 68 орны 2,571 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Манай улсаас эрэгтэй 38, эмэгтэй 13 нийт 51 тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр Парисыг зорилоо.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд, элэглэлийн урлагаар олонд танигдсан Т.Ганбүргэд M2 насны ангилалд 66 кг-ын жинд өрсөлдөнө.
Ахмадын ДАШТ-д:
- M1 – F1 – 30-34 нас,
- M2 – F2 – 35-39 нас,
- M3 – F3 – 40-44 нас,
- M4 – F4 – 45-49 нас,
- M5 – F5 – 50-54 нас,
- M6 – F6 – 55-59 нас,
- M7 – F7 – 60-64 нас,
- M8 – F8 – 65-69 нас,
- M9 – F9 – 70+ насныхан өрсөлдөх аж.
Тэмцээнд оролцогчид дээшээ болон доошоо хоёр насны ангилалд өрсөлдөх боломжтой. Тухайлбал M1 ангилалд бүртгүүлсэн 30 настай тамирчин дээшээ 44 нас хүртэлх M3 ангилалд өрсөлдөх боломж бий.






