
Монголчууд хүүхдэдээ нэр хайрлахдаа хаад хатад, тэр жилийн наадамд өнгөтэй барилдсан бөхийн нэрийг хайрлах нь их билээ. Тэгвэл жил бүрийн түрүү бөхчүүдийн нэрийн талаарх сонирхолтой статистик мэдээг хүргэж байна.
Төрийн наадамд 12 удаа түрүүлсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын наадамд таван удаа үзүүрлэсэн Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын ид барилдаж байсан “Хоёр Эрдэнийн”-ийн үеэс эхлэн Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ гэсэн нэрийг хүүхдүүддээ түлхүү хайрладаг байжээ. Өнөөдрийн байдлаар сүүлийн 15 жилийн хугацаанд Б.Бат-Эрдэнэ нэрийг 15,482, Мөнх-Эрдэнэ нэрийг 12,443 хүүхдэд хайрласан байна.
Сүүлийн арван жилд түрүү, үзүүр хүртсэн бөхчүүдийн нэртэй холбоотой сонирхолтой статистик:
Өнөө жилийн үндэсний баяр наадмаар Улсын арслан Э.Батмагнай түрүүлж бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн түрүүг хүртсэн билээ. Тэгвэл Үндэсний Статистикийн нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллээр 2025 онд шинээр төрсөн 159 хүүхдэд Батмагнай нэрийг өгсөн байна.
Н.Батсуурь аваргын түрүүлсэн жилүүдэд Батсуурь нэрийг 359 хүүхдэд өгчээ.
Дархан аварга Н.Батсуурийг түрүүлсэн 2014 онд 102, 2018 онд 129, 2024 онд 128 хүүхдэд Батсуурь нэрийг тус тус өгсөн байна.
Үндэсний баяр наадмын 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан Э.Оюунболдыг түрүүлдэг жил нь 134, 2019 онд 98 хүүхдэд Оюунболд нэрийг өгсөн байна.
Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн жилийн наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлдэг жил нь Хангай нэрийг 575 хүүхдэд өгсөн байна.
Үндэсний баяр наадмын, хүчит бөхийн барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн Улсын арслан Б.Орхонбаярын нэрийг 2022 онд 152, 2024 онд 91 хүүхдэд өгчээ.
Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний баяр наадмын түрүү Улсын арслан Ц.Содномдорж түрүүлдэг жил 114 хүүхдэд Содномдорж нэрийг өгсөн байна.
Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний баяр наадамд түрүүлж 1000 бөхийн манлай болсон Улсын аварга Ч.Санжаадамбыг түрүүлдэг жил 73 хүүхдэд Санжаадамба нэрийг хүүхэддээ өгчээ.






