
Дуучин Э.Хосбаярын “Найзууд үлдэнэ” шинэ бүтээл мэндэллээ
Байгалийн сайхныг харж, хүн эрч хүчээ цэнэглэдэг. Үүнтэй утга нэгэн адилаар урлагийн сайн сайхан, гоёыг бишрэн, хүн өөрийнхөө дотогшоо нэг өнгийж, маргаашийн магад ирээдүйн эрч хүч, энергиэ олж авдаг болов уу.
Тайзан дээр гараад дуулахаараа сонсогчдын, үзэгчдийг эрхгүй татдаг уянгалаг хоолтой урлагийн авьяастнууд олоон. Тэр дундаа одоо цагийн залуу үеийн төлөөлөл, үзэгч, сонсогчдодоо “My voice 2015” шоуны Гранпри шагналт, ялагч гэдгээрээ түлхүү танигдсан Дуучин Э.Хосбаярыг бид энэ удаад онцолж буй.
Ийн онцлох болсны учир урлагийн салбарынхан бүтээлч басхүү хөдөлмөрч байвал ард түмний сайшаал, магтаалыг, талархлыг үргэлжид хүртдэг хойно доо. Түүний “Найзууд үлдэнэ” хэмээх шинэхэн уран бүтээл өнгө нэмэн мэндэлжээ.

Гэхдээ Дуучин Э.Хосбаяр онцгой нэгэн авьяастай. Тэрбээр дуулж буй зарим уран бүтээлийнхээ ая дан, хөгжмийг өөрөө зохиодог билээ. Түүний шинэхэн уран бүтээлд оюутан ахуй цагаас эхлэн он цагийн уртад хувирашгүй нөхөрлөсөн 4 найзын анд нөхөрлөлийн үнэ цэнийг тод томруунаар харуулжээ. Уг дууны клипэнд 2000-аад онд жүжигчний ангийн оюутны ширээ, их тайзнаас найзалсан СТА, жүжигчин Т.Бархүү, СТА, жүжигчин Ш.Отгонхүү, СТА, жүжигчин С.Батзориг /Ишчүү/, СТА, жүжигчин, кино найруулагч Э.Лувсандаш нарын бодит нөхөрлөлөөс сэдэвлэн, эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэн, амьдралын эргэлтэд хугацааны бүх үеийг хамтдаа туулсан жинхэнэ анд найзын чанарыг харуулахыг зорьсон байна.


“Нөхөрлөл” гэж яг юу вэ? Ямар утга агуулгатай үг вэ?
Цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн уртаас урт он жилүүдэд хүний зан ааш хувирна, өөрчлөгдөнө, шинэчлэгддэг.
Гэхдээ хэзээ ч хувирдаггүй, алаг эрээн амьдралын нугачаанд алдаа, оноотой цаг мөчүүдэд анд нөхдөө гэсэн халуун, дотно сэтгэлээр бие биеэ түшиж, унасан ч, боссон ч нөхөрсгөөр, хүн чанараар жигүүрлэн татаад босгох 4 найзын үнэн нөхөрлөл…Одоо цаг үед хүмүүний олон янзын өнгөтэй амьдралаас тун чиг ховорхон олж харах “Нөхөрлөл”-ийн үнэ цэнийг эл дууны клип, утга санаа, агуулах аж.


“Найзууд үлдэнэ” дууны шүлгийг Зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Яруу найрагч Б.Болорцэрэн тэрлэсэн бол ая хөгжмийг Дуучин Э.Хосбаяр өөрөө зохиосон байна.


“Найзууд үлдэнэ” ая дууны видеог БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






