Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Японы Ерөнхий сайд Санаи Такаичигийн гар цүнх “од” болжээ
Японы Ерөнхий сайд Санаи Такаичигийн өдөр бүр ажилдаа барьж явдаг 145 жилийн түүхтэй арьсан эдлэлийн үйлдвэрт хийсэн гар цүнх “од” болжээ.

Нийгмийн сүлжээ хэрэглэгчид Ерөнхий сайд С.Такаичигийн барьж яваа гар цүнх нь Японы Hamano нэртэй 145 жилийн түүхтэй брэндийн “Grace Delight Tote” загварын цүнх болохыг олж тогтоожээ.
Цэвэр арьсаар хийсэн уг цүнх нь 700 грамм жинтэй бөгөөд 136 мянган иений үнэтэй аж. Японы эзэн хааны гэр бүлийнхэн болон улс төрийн зүтгэлтнүүд уг брэндийн арьсан эдлэлийг сонгон хэрэглэх нь элбэг байдаг ажээ.


Харин шинээр томилогдсон, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдын гар цүнх барьж яваа гэрэл зураг, дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр тархсан нь олны анхаарлыг татаж, Hamano брэндийн цүнхний захиалга ирэх 4-р сарыг дуустал дүүрсэн байна.






