Universal студи “The Odyssey” кинонд ашигласан усан онгоцонд учруулсан хохирлоо барагдуулаагүй гэв

Жүжигчин С.Ариунбямба нарын хүмүүст МУГЖ цол хүртээнэ
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 12:00 цагт салбартаа хөдөлмөр зүтгэлээрээ манлайлал үзүүлсэн зарим хүнд төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Жүжигчин С.Ариунбямба, орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин О.Оюун, Ө.Наранбаатар нарыг гавьяат жүжигчин, кино зураач Н.Батжаргалыг урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ.







