
“Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ.
Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм”, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984”, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг үзэгчдэд хүргэсэн байсан.
Тэгвэл тус уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд толилуулсан уран бүтээлүүдээсээ сорчлон үзэгчдэд дахин хүргэхээр бэлтгэж байгаа аж. Энэ удаад Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгээ хүргэхээр зэхсэн байна.
Тодруулбал, “Гэм зэм” жүжгийг арваннэгдүгээр сарын 20-23-нд дөрөвхөн удаа Тусгаар тогтголын ордонд тоглохоор төлөвлөжээ.






