
Apple компанийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.доллар хүрчээ
Bloomberg агентлагийн мэдээлснээр Америкийн Apple компанийн зах зээлийн үнэлгээ анх удаагаа 4 их наяд ам.долларын босгыг давжээ.
Apple компанийн шинээр гаргасан iPhone ухаалаг гар утасны шинэ загваруудын эрэлт өндөр байгаа нь тус компанийн хувьцааны үнэ өнгөрсөн мягмар гарагт хэсэг хугацаанд 0.4 хувиар өсөхөд нөлөөлжээ. Ингэснээр Apple компани зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.долларт хүрсэн 3 дахь компани болсон байна.
iPhone 17 загварын ухаалаг гар утаснууд борлуулагдаж эхэлсэн эхний 10 өдөрт АНУ болон БНХАУ-ын зах зээл дээр зарагдсан iPhone 17 утасны тоо, 2024 оны iPhone 16 утасны борлуулалттай харьцуулахад 14 хувиар өндөр үзүүлэлттэй гарсныг Bloomberg онцолжээ. Энэ оны 7-р сард Nvidia түүний араас Microsoft компани 4 их наяд ам.долларын үнэд хүрсэн ба Nvidia компанийн хувьд 5 их наяд ам.долларын үнэд хүрсэн анхны компани болоход ойрхон байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ 4.915 их наяд ам.долларт хүрээд байгаа бол Microsoft компанийн үнэ 4.041 их наяд ам.долларт хүрчээ.






