
Physical Asia шоу нэвтрүүлэг 10 дугаар сарын 28-ны өдөр Монголын цагаар 15:00 цагт Netflix-ээр цацагдаж эхэлсэн.
Physical Asia шоунд Монгол Улсын 6 оролцогчоос гадна сэлгээний бүрэлдэхүүнд Монгол Улсын заан М.Лхагвагэрэл, уран нугараач О.Цэцэглэн нар багтжээ.

Өчигдөр (2025.10.28) Ази, Номхон далайн бүс нутгийн найман улсын баг өрсөлдөх “Physical: Asia” шоу Нэтфликс стриминг платформ дээр нээлтээ хийгээд буй.
Нийт 12 бүлэгтэй тус нэвтрүүлгийн эхний дөрвөн бүлэг нь үзэгчдийн хүртээл ийнхүү болсон.
Тус шоунд Монгол Улсаас оролцсон багийн бүрэлдэхүүн:
- Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
- Монгол Улсын Гавьяат Жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар үндсэн бүрэлдэхүүнд
оролцож байгаа.
Тэгвэл тэмцээний дүрмээр үндсэн оролцогчдоос хүн гэмтвэл нөхөх сэлгээний тамирчдыг бэлтгэсэн байгаа юм.

Тодруулбал Улсын Заан М.Лхагвагэрэл, уран нугараач О.Цэцэглэн нар сэлгээний бүрэлдэхүүнд багтсан гэдгийг төслийг хэрэгжүүлсэн Spark Agency Mongolia-гийн зүгээс мэдээлээд байгаа юм. Уг шоу нэвтрүүлгээр Монгол Улсыг түүнээс гадна монгол хүний онцлог, тамирчдын тэсвэр тэвчээр, хатуужил, ондоошил, нэгдмэл баг гэдгийг дэлхий нийтэд харуулах нь дамжиггүй.
Тоглолтыг нь бишрэн шимтэн үздэг тамирчдаа дэмжиж, Монголын багаа уухайлан дэмжихийг уриалж байна.






