
ХХААХҮЯ-ны Газрын дарга Ц.Мөнхнасан: Энэ жил 6000 өрхийн 7 сая мал отроор өвөлжих тооцоо гарсан
ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан:
Тэрбээр “Аймаг, сумдын өвс тэжээлийн нөөцийг өмнөх жилүүдээс 3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өвс тэжээлийн нөөцийн бүрдүүлэлт 50 орчим хувьтай байна. Малчид 1,3 сая тонн хадлан бэлдсэн байна. Баруун аймгуудын өвөлжилт хүндрэх төлөвтэй учраас зүүн аймгаас хадлан бэлтгэх боломж, нөхцөлийг олгож байна.
Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад цасны зузаан нэмэгдсэн. Энэ чигээрээ байвал өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс малыг эдийн эргэлтэнд оруулах, амьдаар нь экспорлохыг зөвлөж байна. Мөн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгүүдийг шинээр гаргах зохицуулалтыг хийж байна.
-Энэ жилийн тухайд 7 мянган малчин өрхийн 6 сая малчин ямар нэг байдлаар отроор өвөлжих нөхцөл үүсч байна.
Зарим нь сум дунд, аймаг дамжиж оторлох бол 2 сая орчим мал улсын тусгай хамгаалалттай бүсүүдэд, хилийн зурвас газруудад 1,6 сая мал өвөлжих шаардлага үүсч байна. Тиймээс оторлох бүсүүдээр яваа малчдыг саатуулахгүй байх, эрүүл мэндэд нь тусламж үзүүлэх чиглэлээр ч ажиллахаар төлөвлөж байна” гэв.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






