Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Physical Asia” шоунд Монголын баг тамирчид оролцсон билээ.
Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг 8 улсын 48 тамирчин оролцсон шоуны эхний нэвтрүүлэг Нэтфликс дээр өнөөдрөөс Монгол хадмалтайгаар гарч эхэллээ.
Тус платформд эхний 4 ангийг Монголын цагаар өнөөдөр 15:00 цагт цацжээ.
Netflix-ийн түүхэн дэх анхны монгол хадмалтай шоу нэвтрүүлгийн Монгол Улс дахь зохион байгуулагчаар арын албанд “Spark Agency Mongolia”-гийн хамт олон сүүлийн нэг жил хагасын хугацаанд ажилласан байна.
Netflix болон Өмнөд солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл “Physical” 100 шоуны ээлжит анги “Physical Asia” нэвтрүүлэг нь анхны Монгол хадмалтай тус платформын бүтээл болж буй.

Оролцогчдын нэрсийг танилцуулбал:
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
- МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.












