Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2025.10.27/ болж, Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцжээ. Хуралдаанаар Иргэний зориг ногоон намын дүрмийн шинэчилсэн найруулга, хөтөлбөрийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 210 дахь хэсэгт заасны дагуу буцаахаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Иргэний зориг ногоон нам УИХ-д дөрвөн суудалтай болсон билээ. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, тус намын гишүүн Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа-Нара нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
УИХ-д бүлэгтэй болоогүй ч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй ИЗНН-ын дарга Б.Батбаатар Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.






