
Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагад 40 мянга орчим багш, ажилтнууд ажиллаж байна.
Тэдний дийлэнх буюу 627 байгууллагын 33761 багш, ажилтан өнөөдөр ажил хаялтад нэгдээд байна.
- Нийслэлийн 380 сургууль, цэцэрлэгийн 21.542 багш, ажилтан,
- орон нутгийн 247 сургууль, цэцэрлэгийн 12.219 багш, ажилтан өнөөдөр ажил хаялтад оролцорж байна.
Тэдний шаардлага маш тодорхой. 2026 ондоо багштаан цалин, орлогоо нэмүүлж, хамгийн доод тал нь 3.5 сая төгрөгт хүргэх.
Өнгөрөгч лхагва гарагт Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын боловрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэр Сангийн сайд Б.Жавхлан багш нарыг 3,487,000 төгрөгийн дундаж цалин авдаг гэсэн нь багш нар болон олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн.

Дээрх 3 яамны хамтарсан тоон мэдээллийг харвал хамгийн бага цалин авч буй багш 1 сая 484 мянган төгрөг бол хамгийн өндөр авч буй багш 4 саяас дээш төгрөгийн цалинтай байна.
Тус бүрчлэн задалж харуулья.
– 1,5-саяас бага цалин авч байгаа – 54 багш
– 1.5-2 сая – 1930 багш
– 2-2.5 сая – 7430 багш
– 2.5-3 сая – 9758 багш
– 3-3.5 сая – 7254 багш
– 3.5-4 сая – 3540 багш
– 4 саяас их – 2106 багш байна гэсэн судалгааг танилцуулсан.
Харин 72 багштай нэг сургуульд
– 1.5 сая доош цалинтай 16 багш байгаа гэхээр дээрх 3 сайдын мэдээлэл бодит эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.


Ш.Болормаа 35 дугаар сургуулийн багш, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн
Нийслэлийн 35 дугаар сургууль 112 ажиилтантай. Тэдний 72 нь багш.
- 1500000-доош цалинтай 16 багш
- 1500000-200000 18 багш
- 2000000-250000 33 багш
- 2500000-3000000 4 багш
- 3 саяаас дээш 1 багш байна.
Харин үйлчилгээний 30 ажилтнаас
- 1 саяаас доош цалинтай 7 ажилтан байна.
Өчигдөр 17 цагт Боловсролын яамны ажлын хэсэг үйлдвэрчний эвлэлийн ажлын хэсэгтэй хэлэлцээ хийхээр уулзсан бөгөөд ням гарагт салбарын сайдынхаа цахим сувгаараа хийсэн мэдээлэл буюу 2026 онд багш нарын цалинг 2.5 сая, 2028 онд 3.5 саяд хүргэх боломж байгааг танилцуулжээ.
Гэвч багш нарын үйлдвэрчний эвлэлийн ажлын хэсэг уг саналыг хүлээн авах боломжгүй гэжээ.






