Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
09:00 цагт:
- “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” цусны донорын аян ШУТИС-ийн 1 дүгээр байранд болно.
09:00 цагт:
- Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.
14:00 цагт:
- МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандоржийн “Үнэний эрэлд” лекц МУБИС-ийн А байранд болно.
19:00 цагт:
- Цаг үеийн асуудлууд: УИХ, Засгийн газар, Цэц, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламентын сэтгүүлчдэд зориулан “Галлериа Улаанбаатар” төвийн Өргөө танхимд уулзалт зохион байгуулна.
- УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
- Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүндэтгэлийн “Амар аясгалан” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна.
- “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд гарч байна.
- Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
- “Соёлын орон зай-Бидний орчин” аян арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
- 2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд хаана.
- Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг ахванхоёрдугаар сарын 5 хүртэл цахимаар хүлээн авна.






