Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан байсныг буцаан татан авч буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
“Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч байна” гэжээ.






