
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард ХБНГУ-ын Дюссельдорф хотноо Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг нээсэн.
Төслийн хоёр дахь хэсэг “HUE Art Gallery”-д 10 дугаар сарын 28-аас 10-р сарын 30-ыг хүртэл зохион байгуулагдах гэж байна. Түүний дараа энэ оны 12 дугаар сарын 4-өөс ирэх оны нэгдүгээр сарын 18-ыг хүртэл Чингис хаан үндэсний музейд тавигдах юм.


“Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэн төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр, “Кунстхалле Дюссельдорф”, Соёл Урлаг Хэвлэл Мэдээллийн Төслийн Менежмент Зөвлөгөө ТББ, “Чингис хаан” Үндэсний музей нар хамтран зохион байгуулж буй.


Монгол Улсад анхны нээлтээ хийж буй тус үзэсгэлэн нь өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан “хос галын дөлийг эсгийгээр урлан, тэнгэр газрын заагийг илтгэж, тэвэрч явдаг тэрхэн хүслээ захидал болгон илгээх” боломжийг олгож байгаагаараа онцлогтой.


Эсгий бүртээ сэтгэлээ шингээж гар аргаар хийж буй тэдний бүтээл уран бүтээлч хүний сэтгэлийн эгшгээр хөглөгдөн туурвигдаж буй.
Энэхүү цуврал үзэсгэлэнгээр дамжуулан байгаль, хүн, урлагийн нэгдлийг илэрхийлэх уран бүтээлүүдийг хүргэх аж.
Уран бүтээлчид:
А.Жавхлан
А.Очирболд
Б.Мөнхцэцэг
Д.Отгонбаяр
Үнэн энх
Клаудиа манн
Кармен шайх
Ц.Ган-эрдэнэ
Юлиан вэстэрманн
Тэнгэрийн захидал- Уран бүтээлчдийн нэгдэл
Куратор:
Доктор Грегор Янсен
Оюунжаргал Оюунтуяа









