
Монголын Үндэсний Бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх барилдааны эхний тойргийн барилдаанууд энэ амралтын өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд боллоо.
Энэ удаагийн “Алтан цом”-ын барилдаан нь үндэсний үйлдвэрлэгч 8 компанид хуваагдан баг болж “Алтан цом”-ын төлөө хүч үзэх юм.
“Хамаг Монгол”, “Хатант Интернэшнл”
Нэгдүгээр тойргийг “Хамаг Монгол” баг 4:1 харьцаатай хошуучилж эхлүүллээ.
Дархан аварга Н.Батсуурь. Аймгийн арслан Б.Шаравдорж, Улсын начин Э.Мөнхжаргал, Улсын начин Э.Мөнхжаргал, Улсын харцага Б.Зоригтбаатар нарыг давж багтаа хамгийн олон буюу 4 ялалтыг авчирсан юм.
Харин түүний шавь Увс аймгийн Түргэн сумын харьяат өнөө жилийн Увс аймгийн баяр наадамдаа түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн Б.Цагаанбанди гуравдугаар тойргоос сэлгээнээс орж ирж барилдан багтаа дараалсан гурван ялалтыг авчирч бөх сонирхогчдыг суудал дээр нь өндөлзүүлэв.
“Хатант Интернэшнл” багаас Улсын заан С.Сүхбат, Улсын заан Э.Мөнхжаргал, Аймгийн арслан Б.Шаравдорж нар тус бүр гурван даваа авч Улсын харцага Б.Зоригтбаатар Улсын начин Т.Дүгэрдорж нар тус бүр хоёр даваа авч “Хамаг Монгол” багийн 13:12 харьцаатай буулгаж авсан юм.
“Эв Монгол”, “Хубилай хаан”
“Хубилай хаан” баг эхний тойрогт 4 даваа авч барилдааныг хошуучилж эхлэв. Улсын арслан Ц.Бямба-Отгон багийнхаа манлайлагч нь байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Түүний хувьд Аймгийн заан Б.Ренчинжүгдэр, Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар, Аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүдийг дараалан давж багаа ялалтад хүргэхэд том хувь нэмэр оруулсан юм.
“Эв Монгол” багийн хамгийн гол хөдөлгөх хүч нь Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан М.Лхагвагэрэл нар байв. Улсын заан Б.Пүрэв сайханы хувьд эхний тойргийн барилдаан дуусах мөчид онгоц буудлаас шууд ирж хоёрдугаар тойргоос барилдан дараалсан дөрвөн даваа авч бөх сонирхогч олныг өндөлзүүлэв.
Улсын заан Б.Пүрэвсайхан, Аймгийн арслан М.Эрхэмбаяр, Аймгийн арслан М.Гантулга, Улсын начин Б.Лхагвадорж, Улсын начин Д.Амарсайхан нарыг дараалан давж багаа манлайлж барилдав.
Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын начин Х.Оргилболд, Улсын начин Б.Лхагвадорж, Улсын начин Д.Амарсайхан, Аймгийн арслан М.Эрхэмбаяр нарыг дараалан давсан юм. Улмаар “Хубилай хаан” баг 15:10 харьцаатай илүүрхэж эхний тойргийн ялалтаа авлаа.
“Од групп”, “М Си Эс Энержи”
Барилдааны хоёр дахь өдөр “Од групп”, “М Си Эс Энержи багуудын барилдаанаар үргэлжлэв. Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй “М Си Эс Энержи” баг 3:2 харьцаатай тэргүүлж эхлэв. Тус багт ялалт авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн бөх бол өнөө жилийн Улсын баяр наадмын түрүү Улсын залуу арслан Э.Батмагнай. Түүний хувьд нэг ч өвдөг шороодолгүй таван даваа авч багаа ялалтад хүргэв.
Улсын арслан Э.Батмагнай, Улсын начин Б.Түмэндэмбэрэл. Аймгийн арслан Д.Батбаяр, Улсын харцага Г.Ганхуяг, Улсын заан Д.Хүдэрбулга, Улсын аварга О.Хангай нарыг дараалан өвдөг шороодуулж багаа ялалтад хүргэв.
Бөх сонирхогчдыг суудал дээр нь өндөлзүүлж багаа сүүлийн мөчид ялалтад хүргэсэн бөхөөр Улсын үнэн зоригт харцага Н.Золбоог нэрлэж байна. Учир нь сүүлчийн шийдвэрлэх тавдугаар тойрогт Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Улсын үнэн, зоригт харцага Г.Ганхуяг нарын барилдаан байв.
“Од групп” багаас Улсын заан Д.Хүдэрбулга, Улсын начин Б.Түмэндэмбэрэл нар тус бүр дөрвөн даваа авч багаа манлайлав. Бөх сонирхогчид Улсын аварга О.Хангайг дээшээ барилдаж багаа ялалтад хүргэнэ гэсэн найдлага тайвьж байсан ч даанч чадсангүй.
Улмаар “М Си Эс” баг 12:13 харьцаатай эхний тойргийн ялалтаа авлаа.
“Апу Скайтел”, “Хүлэгү”
“Апу Скайтел” баг эхний тойргоосоо эхлэн 4:1 харьцаатай илүүрхэж эхлэв. Тус багийн манлай бөхөөр Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын харцага Б.Цэрэнсодном, Аймгийн арслан Н.Амгаланбаатар нар байв.
“Апу Скайтел”, “Хүлэгү” багийг 20:5 харьцаатай илт давуу илүүрхлээ.






