
Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдэгдлийг цахим хуудсаараа хийлээ.
-“Өнөөдөр Монголын боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчид цалингаа нэмүүлэх шаардлага тавьж ажил хаялт зарлаад байна. Энэ жил 32 их наяд төгрөгийн төсвийг өргөн бариад байна. Үүнээс 1.4 их наяд нь шууд алдагдал 17 их наяд нь урсгал зардал буюу сургууль, цэцэрлэг гэх мэт бүтээн байгуулалтуудад зарцуулах зардал юм. Үүний 8.3 их наяд төгрөгийг төрийн албан хаагч нарын цалин хөлс үүнээс 33 хувь буюу 2.8 их наяд төгрөгийг боловсролын салбарт ажиллаж байгаа 93,000 багш, ажилчдад олгох цалин хөлс юм.
Улаанбаатар хотын үйлчилгээний салбарт ажиллаж байгаа алба хаагчид 3.5 сая төгрөгийн цалин авч байна гээд байдаг үнэн хэрэгтэй тэд чинь мянга хүрэхгүй л хүмүүс байдаг шүү дээ. Улаанбаатар хот чинь өөрийн гэсэн төсөвтэй үүнээсээ цалинжиж буй хүмүүс шүү дээ.
93.000 хүнтэй салбарын цалин хөдөлнө гэдэг чинь макро эдийн засгаас нь үзэх юм бол томоохон газар хөдлөлттэй адилхан зүйл юм.
Засгийн газрын шийдвэрээр нийт багш, ажилчдын цалинг 20 хувиар нэмэх 509.9 тэрбум төгрөгийг төсөвт шинээр оруулж ирэхээр болсон. 2026 оны долоодугаар сарын нэгэн гэхэд дахиж 201 тэрбум төгрөгийн эх үүсвэр үүсгэж 10 хувиар нэмж нийтдээ 30 хүртэлх хувиар нэмэхээр байна. Цаашдаа төсвийн байнгын хороотой ярилцаж 2026 оны эцэст дахин нэмэлт эх үүсвэр үүсгэж багш нарын цалинг 2.5 сая төгрөгт буюу 70 хүртэлх хувиар нэмэх боломж байна” гэлээ.







энэ хүн боловсролын салбарыг өөд татах хүн үү уруудуулах хүн үү сандалаа авч үлдэх гэж чацаг царайлаад байх юм
зүгээр л 1000 долларт хүргээд шийдчих л дээ ядаргаатай юм. шийдсэн ч юм ыхгүй цаг алахд бх юм манай шийдвэрүүд яагаад ийм удаан гардаг юм бэ. би багш биш л дээ гэхдээ наад боловсролын байгууллага эрүүл мэндийн байгууллага чинь хамгийн нэгдүгээрт асуудлаа шийдүүлэх онцгой байгууллага шдээ. багш, сургуулийн жижүүр үйлчлэгч , эмч сувилагч асрагч бусад үйлчилгээний ажилтнуудын цалингаа түүгээд нэмчихээч. далимдуулж бөөн сандлын бөглөөнүүдийнхийг нэмэх гээд чичрээд байлгүй шийдчих бодомж бна шдээ арайл мулгуу арай л удаан уу нов ш юмаа
baga angi bno tsetserlegin bagsh nar hamgin ih achaalaltai bgd hamgin ih nemeh hvmvvs shvv
Ачааллын нэмэгдэл гэх нэмэгдэл хотын багш нарт өгмөөр байна.
45-55 хүүхэдтэй ажиллаж байгааг мэднэ биз дээ.
Одоо зорилгоо өиелүүлж байж л зогс.
oshoo joohon baibal zaza 100 hubi bolohiin bna gehuu yaziin haraad bgaa yumuu
Хот хөдөө гээд явцгүй ялгавартай юм яриад битгий тэнэгтээд бай. Багш багшдаа харш
Багш нарын цалинг хот хөдөө ялгавартай нэмж болохгүй юу хөдөөний сумын багш дээд тал 26 хүүхэдтэй, хотын анги дүүргэлт 50-55 асар их ялгаатай бна хөдөөний багш нар орон нутгийн нэмэгдэл гээд 40 хувийг илүү авч бгаа судалгааг сайн хийж байж нэмэх мөн багш нарыг идэвхгүй болгож бгаа нэг зүйл бол анх орж бгаа багш 30 жил ажиллаж байгаа багш 2-н үндсэн цалин ижил бгаа нь буруу