Хуурамч мэдээлэл, хуурамч холбоосноос сэрэмжлүүлж байна

Netflix болон Өмнөд солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл “Physical” 100 шоуны ээлжит анги “Physical Asia” нэвтрүүлэгт Монгол Улсаа төлөөлөн 6 хүн оролцож байна.
Тодруулбал:
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
- МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Олон улсын шилдэг баг тамирчид нэг тэрбум воны шагналын төлөө ирэх мягмар гараг /2025.10.28/-аас өрсөлдөх юм.






