
Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд АНУ-ын Сангийн яам ОХУ-ын “Роснефть”, “Лукойл” компаниудын эсрэг хориг тогтоосонтой холбоотойгоор Оросоос нефть худалдан авахаа зогсоожээ.
Reuters агентлагийн мэдээлснээр Хятадын PetroChina, Sinopec, CNOOC болон Zhenhua Oil компаниуд АНУ-ын хоригт орохгүйн тулд ОХУ-ын газрын тостой холбоотой үйл ажиллагаанаас түтгэлзэж буйгаа мэдэгджээ.
БНХАУ ОХУ-аас далайн тээвэрлэлтээр өдөрт 1.4 сая орчим баррель нефть импортолдог ба тэдгээрийн ихэнх хувийг газрын тос боловсруулах хувийн хэвшлийн үйлдвэрүүд, жижиг операторууд худалдан авдаг аж.
АНУ-ын Сангийн яам Оросын газрын тосны хамгийн том экспортлогчид болох “Роснефть”, “Лукойл” компаниудын эсрэг хориг тогтоосон ба дээрх хоёр компаниас газрын тос нийлүүлдэг хуулийн этгээдүүд “Роснефть” болон “Роснефть”-н 34 охин компаниуд, “Лукойл” компаниас газрын тос худалдан авдаг явдлаа зогсоохгүй бол хоёрдогч хоригт орно хэмээн анхааруулаад байгаа юм.







1.4сая нь ойролцоогоор 2 сая машины банк дүүргэх бинзен болдог гэнэ.