
Бүтэн нойртой байх нь таны эхлүүлж буй шинэ өдөр тань тэр чигтэй эрч хүчтэй өнгөрүүлэхийн эхлэл юм. Иймд уншигч та бүхэндээ өглөө эрт сэрэхэд анхаарах зөвлөмжийг хүргэж байна.
Алхам 1: Эрт унтах нь эрүүл байхын үндэс.
Гар утасны хамаарлаас үүдэж оройтож унтах нь маргаашийн ажил, хичээл нь ямар ч эрч хүчгүй өнгөрөхийн эхлэл болно. Хэдий чинээ эрт унтана, төдий чинээ эрт босож тухайн өдрийн ажил, хичээлээ эрч хүчтэй өнгөрүүлнэ гэсэн үг.
Алхам 2: Кофе, согтууруулах ундааны зүйлс хэрэглэх нь.
Унтахаасаа өмнө кофе уух нь нойрыг сэргээдэг. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь чанаргүй нойр авдаг байна.
Алхам 3: Өглөөний цай хамгийн чухал.
Цусан дахь саахрын хэмжээг нэмэхгүйгээр их хэмжээний нүүрс ус агуулсан хөнгөн зууш идэж хэвших нь өглөө илүү эрч хүчтэй байдаг байна.
Алхам 4: Оройн хоолоо эрт идэх.
Эрт хоолоо идэх нь эрт унтах, эрт босоход хамгийн их нөлөөлөл үзүүлдэг.






