
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Цагаан ордонд шинэ бүжгийн танхим барих төлөвлөгөөний дагуу барилгын бригад Цагаан ордны Зүүн жигүүрийг хэсэгчлэн нурааж эхэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээнд Цагаан ордонд бүжгийн шинэ танхим барих төсөл нь америкийн татвар төлөгчдийн мөнгөөр бус Америкийн эх оронч компаниуд болон хувь хүмүүсийн санхүүжилтээр хэрэгжиж байгааг онцолжээ.


650 хүний багтаамжтай, 8300 м² талбай бүхий бүжгийн шинэ танхим нь 250 сая ам.доллароор босож байгаа ба Цагаан ордны барилга байгууламжид 100 гаруй жилийн дараа хийгдэж буй хамгийн том төсөл юм.
Бүжгийн танхимын бүтээн байгуулалтын ажлыг 2029 оны 1-р сард буюу Д.Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп бүжгийн шинэ танхимыг барихдаа Цагаан ордны барилгыг оролдохгүй, эвдэлж нураахгүй хэмээн мэдэгдэж байсан ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн зургаас Цагаан ордны Зүүн жигүүрийг хэсэгчлэн нурааж байгааг харж болох юм.


Тэрээр уг төслийг санхүүжүүлэгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа, бүжгийн шинэ танхимд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах боломжтой, танхим нь 1000 хүний багтаамжтай байх ба цонхнууд нь сум нэвтэрдэггүй шилээр хийгдэнэ хэмээн мэдэгджээ.


Эх сурвалж: theguardian.com








монгол бүгдийг нь нурааж зогсоол болгоно.