
Монгол сугалаа ХХК-ийн 5 жилийн ойд зориулсан “Хүч ба аз” хүчит чансаа өндөр 64 бөхийн сугалаат барилдаан боллоо. Уг барилдааны онцлог нь даваа бүр нь барилдах бөхөө сугалж барилдах юм.
Уг бөхийн барилдаанд өнөө жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Э.Батмагнай, Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй хүчит 64 бөх уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзэн барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар зургаа даван түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Монгол Улсын арслан Э.Батмагнай тав даван үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Б.Даваа-Очир нар их шөвгийн дөрөвт үлджээ.































