
Монголын түүхэнд анх удаа Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга хоёрыг нэг өдөр огцруулсан үйл явдал боллоо.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хонон өнжин хэлэлцэж хуулийн хугацаа дуусахтай зэрэгцэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах өргөдөлд Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан тэргүүтэй АН МАН-ын 67 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрөө огцрох өргөдлөө өгч албан тушаалаа хүлээлгэн өгөв.
2026 оны улсын төсвийг хэлэлцэж дуусах ёстой хугацаа үндсэндээ 26 хоногийн дараа дуусах бөгөөд шинэ Засгийн газраа байгуулж, Улсын Их Хурлын даргаа сонгож ажилд нь оруулах том ажил гарч ирэх нь тэр.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйл: Улсын Их Хурлын Дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно хэмээн заажээ.
Ерөнхий сайдын томилгоог Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дугаар заалтад дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилохоор тусгаж өгсөн байна.
Хэрэв дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилж чадахгүй нөхцөл байдал үүсвэл Улсын Их Хурал тарах хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд байдаг аж.







УИХ тараа, намууд тар, Монголд шилдэг 50 хүнийг УИХ-д сонгоё