
Өнгөрсөн лхагва гарагт БНСУ-ын Соёл, Спорт болон Аялал жуулчлалын яам, Солонгосын Бүтээлч Контент агентлаг (KOCCA) энэ сарын 22 болон 23-нд БНСУ-ын соёл урлагийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлчид болон соёл урлагийн ажилчид, байгууллагуудад шагнал гардуулах аж.
БНСУ-ын Соёл урлагийн шагнал нь урлаг, соёлын салбарынханд төрийн зүгээс олгодог хамгийн том шагнал бөгөөд шагналд нэр дэвшигчдийг эхний шатанд KOCCA агентлагийн сайтад байршуулсан олон нийтийн санал асуулгаар тодруулсны дараагаар соёл урлагийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх шүүгчид шагналын эздийг тодруулдаг аж.
Дуучин G-Dragon, жүжигчин И Бён Хюн, Ким Хэ Сүк, Жон Донг Хван нар Урлагийн гавьяаны одон, жүжигчин Ким Ми Кён, И Мин Хо, И Жун Ён, TVXQ хамтлагийн гишүүд, Blackpink хамтлагийн Rosé, SEVENTEEN хамтлаг, дуу оруулагч Ким Ён Ёнг нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг, жүжигчин Ким Жи Вон, Ким Тэ Ри, Пак Бу Ёнг, Пак Хэ Жүн, Жү Жихүн, ATEEZ, TWICE хамтлагууд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хүртэхээр болжээ.
Харин БНСУ-ын Соёл, урлаг болон Аялал жуулчлалын яамны шагналыг жүжигчин Ко Юн Жун, Бён Усок, Жи Чан Вук, Чу Ёнг Ву, RIIZE, LE SSERAFIM, I-DLE, ZEROBASEONE хамтлагууд хүртэх аж.






